Бүртгэл устгах
TELEREHAB бүртгэлээ устгах
Та бүртгэл болон хувийн мэдээллээ хүссэн үедээ устгах эрхтэй. Доорх аргуудын аль нэгийг ашиглана уу.
Гар утасны аппаас
- TELEREHAB аппыг нээж нэвтэрнэ
- Профайл → Тохиргоо
- “Бүртгэл устгах” дээр дарна
- Нууц үгээ оруулж баталгаажуулна
Вэб сайтаас
- telerehab.mn-д нэвтэрнэ
- Миний булан → Профайл
- “Аюулгүй байдал” хэсгийн “Бүртгэл устгах”
- Нууц үгээ оруулж баталгаажуулна
И-мэйлээр
Апп руу нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй утасны дугаараа бичиж info@telerehab.mn хаяг руу хүсэлт илгээнэ үү. Бид таны хүсэлтийг утсаар баталгаажуулж, ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.
Юу устах вэ?
Устгагдах / нэргүйжүүлэх мэдээлэл
- Нэр, утасны дугаар, и-мэйл, профайл зураг
- Хадгалсан хаягууд, ар гэрийн гишүүдийн профайл
- Эрүүл мэндийн мэдээлэл, дасгалын түүх, өвдөлтийн бүртгэл
- Чат мессеж, хавсралт, push мэдэгдлийн токен
- Мэргэжилтний баримт бичиг, дансны мэдээлэл
Хуулийн дагуу хадгалагдах
- Төлбөр, буцаалтын гүйлгээний баримт (нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу)
- Нэргүйжүүлсэн захиалгын статистик
Эдгээр нь таныг шууд тодорхойлох боломжгүй хэлбэрээр хадгалагдана.
Анхаар
Идэвхтэй захиалга эсвэл мэргэжилтний хэтэвчинд шилжүүлээгүй үлдэгдэл байвал эхлээд дуусгах шаардлагатай. Бүртгэл устгасны дараа сэргээх боломжгүй.